Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн
Та манай ulzii&co capital аппликэйшнээр дамжуулан үнэт цаасны дансаа нээж, хувьцаа болон бондод хөрөнгө оруулах боломжтой.
Хувьцаа
Хувьцаа нь та тухайн компанийн тодорхой хувийг эзэмшиж буйг илэрхийлэх үнэт цаас юм.
Бонд
Бонд гэж бусдад зээл олгосныг баталгаажуулсан үнэт цаас юм. Өөрөөр хэлбэл, та компанийн эсвэл Засгийн газрын бонд худалдаж авсан бол та компани, Засгийн газарт мөнгөө зээлүүлсэн гэсэн үг. Таны мөнгийг зээлснийхээ төлөө бонд гаргагч нь тогтмол хүү төлөх /купон гэх/ ба заасан хугацааны дараа анх зээлсэн мөнгөө /нэрлэсэн үнэ гэх/ эргүүлэн төлөх зарчимтай.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас
Банк, санхүүгийн байгууллагууд зээлийн барьцаанд авсан активаа багцлан үнэт цаасжуулж, хөрөнгийн зах зээлд худалдан шинээр санхүүжилт татах үйл ажиллагаа юм.
Хөрөнгө оруулалтын багц
Манай компани нь хөрөнгө оруулалт хийж эхлэх хүсэлтэй, санхүүгийн олон төрлийн нөхцөл, шаардлагатай хүмүүстээ зориулж, Хөрөнгийн зах зээл дээрх хувьцаа болон бондуудаас сонгон хөрөнгө оруулж, өндөр өгөөж хүртэх боломжийг олгох зорилгоор “Зөвхөн танд тохирсон хөрөнгө оруулалтын багц”-ыг та бүхэнд санал болгож байна.
Бидний үйлчилгээний давуу тал
Бүтээгдэхүүний сонголт, уян хатан байдал
Онлайн арилжаа, утасны аппликэйшн
Зөвлөгөө мэдээлэл
Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
- 8833-6377
- 8881-6377
- 8897-6377
- 8013-6377
- 8607-6377
- 8899-6377