Skip links

Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалана.

Монгол Улсын хүн амын COVID-19-ийн вакцинжуулалтын хамрагдалтын хувь 65.8 хувь байгаа ч цар тахалтай холбоотой шинэ нөхцөл байдал үүсч тодорхой бус байдал буурахгүй байна. Энэ эдийн засгийн хүндхэн сорилттой энэ цаг үед Төв банкны мөнгөний бодлого нь дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг сэргэлтийг дэмжихэд чиглэж байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2021 оны 12-р сарын 15, 16-ны өдрүүдэд ээлжит хурлаараа эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эдгээрийн ирээдүйн хандлага, эрсдэлийг хэлэлцэсний үндсэн дээр бодлогын дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

1.  Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах

2.  Урт хугацаат репо санхүүжилтийн хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр батлах;

3.  Репо санхүүжилтийн хүүг бодлогын хүү+0.5 хувиар тогтоох;

4.  Гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлж 18 хувьд хүргэх зэрэг багц шийдвэрийг гаргасан тухай Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. 

Ашигласан эх сурвалж: mongolbank.mn

Хуваалцах:

Бусад мэдээлэл