💰 2026 оны эхний 9 сард ХХБ-ны цэвэр ашиг 167.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 17.5%-иар өсжээ.
📈 Нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 14.0%-иар өсөж, 18.1 их наяд төгрөг хүрсэн бол эздийн өмч 13.6%-иар нэмэгдэж, 1.7 их наяд төгрөгт хүрсэн байна.
📊 Хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 20.2%-иар өсөж, 1.2 их наяд төгрөг, хүүгийн зардал 16.0%-иар нэмэгдэж, 856.7 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр хүүгийн орлого 374.5 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны тайлант үеэс 31.1%-иар өссөн дүн боллоо.
🔎 Тайлант хугацаанд чанаргүй зээлийн эзлэх хувь (NPL) 5.5% болж, өмнөх оны мөн үеэс 1.7 нэгж хувиар өсжээ. Өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 13.8% байна.
💹 10/20-ны өдрийн хаалтын ханшаар тооцсон үнэ дансны үнийн харьцаа (P/B) 0.3x буюу хувьцааны зах зээлийн үнэ нэгж хувьцаанд ногдох дансны үнийн ойролцоогоор 30%-тай тэнцэж байна.









