💰 Төрийн банк ХК 2026 оны эхний 9 сард 102.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өсжээ.
📈 Нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 10.8%-иар өсөж, 7.6 их наяд төгрөгт, цэвэр зээлийн багц 19.7%-иар өсөж, 4.4 их наяд төгрөгт хүрлээ. Харин эздийн өмч 20.3%-иар нэмэгдэж, 751.0 тэрбум төгрөг болжээ.
📊 Хүүгийн орлого 29.8%-иар өсөж, 768.8 тэрбум төгрөгт, хүүгийн зардал 30.0%-иар нэмэгдэж, 495.7 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр хүүгийн орлого 29.4%-иар өссөн байна.
🔎 Тайлант хугацаанд чанаргүй зээлийн эзлэх хувь (NPL) 4.6% болж, өмнөх оны мөн үеэс 0.6 нэгж хувиар буурчээ. Өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 20.3% байна.
💹 10/20-ны хаалтын ханшаар тооцсон үнэ дансны үнийн харьцаа (P/B) 0.6x буюу хувьцааны зах зээлийн үнэ нэгж хувьцаанд ногдох дансны үнээс 41%-иар багаар үнэлэгдэж байна.









