2026 оны эхний 9 сард ХасБанк ХК 138.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, өмнөх оны мөн үеэс 10.8%-ийн өсөлт үзүүллээ.
📈 Нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 25.3%-иар өсөж, 8.8 их наяд төгрөгт, цэвэр зээлийн багц 17.3%-иар өсөж, 4.8 их наяд төгрөгт хүрсэн бол эздийн өмч 16.2%-иар нэмэгдэж, 961.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.
📊 Хүүгийн орлого 14.5%-иар өсөж, 712.9 тэрбум төгрөг, хүүгийн зардал 16.1%-иар нэмэгдэж, 457.4 тэрбум төгрөгт хүрч цэвэр хүүгийн орлого 11.8%-иар өсөв.
🔎 Тайлант хугацаанд чанаргүй зээлийн эзлэх хувь (NPL) 2.2% болж, өмнөх оны мөн үеэс 0.3 нэгж хувиар буурчээ. Өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 20.8% байна.
💹 2026/10/20-ны хаалтын ханшаар тооцсон үнэ дансны үнийн харьцаа (P/B) 1.7x байна. Энэ нь хувьцааны зах зээлийн үнэ нэгж хувьцаанд ногдох дансны үнээс ойролцоогоор 70%-иар өндөр түвшинд байна.









