Бид “ЛэндМН ББСБ” ХК-ийн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан (2025), МХБ-ийн хувьцааны мэдээлэл, ББСБ-ийн салбарын тайлан болон компанийн нийтэд мэдээлсэн мэдээлэлд үндэслэн энэхүү товч судалгааг хөрөнгө оруулагч, харилцагчдадаа хүргэж байна. ЛэндМН нь Монгол Улсад анх удаа бүрэн дижитал, гар утасны апп-д суурилсан зээлийн платформыг бий болгосон тэргүүлэгч финтек компани бөгөөд 2025 оны байдлаар нийт хөрөнгө нь ₮340.2 тэрбум, хэрэглэгчийн тоо нь 1 саяас дээш бүртгэлтэй Монголын томоохон ББСБ-уудын нэг болжээ.
Цаашид хувьцааны үнэлгээнд нөлөөлж болохуйц 3 хүчин зүйлсийг товч дурдвал:

1. Хурдацтай өсөл
Сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд Зээлийн багц нийт 149.3%-иар, цэвэр ашиг 102.5%-иар, нийт актив 154.9%-иар, эздийн өмч 138.3%-иар тус тус өссөн байна. Энэхүү өсөлтийн суурь хүчин зүйл нь ББСБ-ын салбарын сүүлийн жилүүдэд өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь нөлөөлж байна.
2. Харьцангуй хямд үнэлгээ
Компанийн P/E 2.9 байгаа нь Азийн финтек дундажаас 4-6 дахин хямд байгаа бол үлдэгдэл ашгийн болон зах зээлийн жишиг үнэлгээний загвараар тооцсон үнэлгээний үр дүнд тус компанийн боломжит ханш ₮238.7 (52.0%-ийн upside potential) байна.
3. Тогтмол ногдол ашиг
Компани сүүлийн 3 жилийн хугацаанд цэвэр ашгийн дүнгээс 30% орчим хувийг хөрөнгө оруулагчдадаа тараах шийдвэр гаргасан бөгөөд нэгж хувьцаанд ₮8, ₮15, ₮16.5-ийн ногдол ашиг тус тус олгосон. Одоогийн ханшид харьцуулбал ногдол ашгийн өгөөж 10.5%-тай байна.
Дээрх судалгааг ЦАХИМ НОМ хэлбэрээр унших







