Skip links

Өнөөдрөөс хөрөнгө оруулалт хийж эхлээрэй

Та манай ulzii&co capital аппликэйшнээр дамжуулан үнэт цаасны дансаа нээж, хувьцаа болон бондод хөрөнгө оруулах боломжтой.

Хувьцаа

Хувьцаа нь та тухайн компанийн тодорхой хувийг эзэмшиж буйг илэрхийлэх үнэт цаас юм.

Бонд гэж юу вэ?

Бонд гэж бусдад зээл олгосныг баталгаажуулсан үнэт цаас юм. Өөрөөр хэлбэл, та компанийн эсвэл Засгийн газрын бонд худалдаж авсан бол та компани, Засгийн газарт мөнгөө зээлүүлсэн гэсэн үг. Таны мөнгийг зээлснийхээ төлөө бонд гаргагч нь тогтмол хүү төлөх /купон гэх/ ба заасан хугацааны дараа анх зээлсэн мөнгөө /нэрлэсэн үнэ гэх/ эргүүлэн төлөх зарчимтай.

Бондын төрөл

ОнцлогНээлттэй бондХаалттай бонд
Зохицуулагч байгууллагуудМонголын Хөрөнгийн бирж, Санхүүгийн Зохицуулах ХорооМонголын үнэт цаас арилжаа эрхлэгчдийн холбоо
Нэгж үнэ100,000₮1000,000₮
Бондын хүү (дунджаар жилийн)10% - 18.5%18% - 20.5%
Хөрвөх чадварСайн - Хоёрдогч зах зээл дээр бондоо арилжаалах боломжтой.Дунд – Таны эзэмшиж буй бондыг өөр харилцагчид санал болгох бөгөөд зарах хүртэл хугацаа орох магадлалтай.

Давуу тал

Тогтмол орлого

Хугацаа тутамд тогтмол хүүгээр төлбөр төлөгдөж, тогтмол орлого олох зарчимтай (Хүүгийн төлбөрийг (купон) тодорхой давтамжтай авах бөгөөд бондын хугацааны эцэст үндсэн төлбөрөө авч дуусна. Таны хүртэх өгөөжийн хэмжээ тодорхой байдаг.)

Эрсдэлгүй

Засгийн газрын бонд нь хамгийн эрсдэл багатай, компанийн бонд нь хувьцаатай харьцуулбал эрсдэл багатай

Давуу эрх

Компани дампуурах тохиолдолд мөнгөө тэргүүн ээлжинд нэхэмжлэх эрхтэй

Сул тал

Хөрвөх чадвар

Хувьцаатай харьцуулахад хөрвөх чадвар сул

Эзэмшихгүй

Компанид хувь эзэмшихгүй

Хугацаа

Зөвхөн анх заасан хугацаанд эзэмшинэ

Бондын хүүгийн тооцоолуур

Энэхүү тооцоолуурт манай компани дээр захиалга авч байгаа хаалттай бондуудын нөхцөл (хүү болон хугацаа) нь орсон байгаа учраас та бүхэн өөрийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа дүн болон хугацаагаа оруулан өгөөжөө тооцоолж, мэдээлэл аваарай.
Document

Зах зээлийн хүүгийн судалгаа

Монголын Хөрөнгийн бирж дээрх нээлттэй бондуудын жагсаалт

Бондод захиалга өгөх

Та уул уурхай, банк санхүү, дэд бүтцийн салбарын шилдэг компаниудын 6-24 сарын хугацаатай, жилийн 17% – 21%-ийн хүүтэй бондуудаас сонгон хөрөнгө оруулах боломжтой.

ХБҮЦ гэж юу вэ ?

Банк, санхүүгийн байгууллагууд зээлийн барьцаанд авсан активаа багцлан үнэт цаасжуулж, хөрөнгийн зах зээлд худалдан шинээр санхүүжилт татах үйл ажиллагаа юм.

Давуу тал

Тогтмол мөнгөн урсгал

Улирал тутмын купоны төлбөр болон үнэт тогтмол чөлөөт мөнгөн урсгалыг бий болгоно.

Хөрөнгө оруулалтын эрсдэлээс хамгаалагдсан

Зээлийн багц дахь чанаргүй зээл үргэлж 0%-тай байх ба Үнэт цаасны купон, эргэн төлөлтийн тасалдлаас төлбөрийн шатлалын схем болон эрсдэлийн сангийн хөрөнгөөр хамгаалсан.

Хөрвөх чадвар сайн

Богино хугацааны хөрөнгө оруулалтын өгөөж өндөр бөгөөд хямдруулсан үнээр арилжих нөхцөлд худалдсан болон худалдан авсан аль аль талдаа хангалттай өндөр өгөөжийн хувьтай байгаа нь бирж дээр хөрвөх чадвараар өрсөлдөх боломжийг бий болгоно.

Санхүүжилтийн шинэ суваг

Банк, санхүүгийн байгууллагуудад хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилтийн шинэ суваг нээгдэх боломжтой.

Сул тал

Хөрвөх чадвар

Хувьцаатай харьцуулахад хөрвөх чадвар сул

Эзэмшихгүй

Компанид хувь эзэмшихгүй

Хугацаа

Зөвхөн анх заасан хугацаанд эзэмшинэ

Монголын Хөрөнгийн бирж дээрх ХБҮЦ-ны жагсаалт

ХБҮЦ-д захиалга өгөх

Та уул уурхай, банк санхүү, дэд бүтцийн салбарын шилдэг компаниудын 6-24 сарын хугацаатай, жилийн 17% – 21%-ийн хүүтэй бондуудаас сонгон хөрөнгө оруулах боломжтой.

Хөрөнгө оруулалтын багц

Манай компани нь хөрөнгө оруулалт хийж эхлэх хүсэлтэй, санхүүгийн олон төрлийн нөхцөл, шаардлагатай хүмүүстээ зориулж, Хөрөнгийн зах зээл дээрх хувьцаа болон бондуудаас сонгон хөрөнгө оруулж, өндөр өгөөж хүртэх боломжийг олгох зорилгоор “Зөвхөн танд тохирсон хөрөнгө оруулалтын багц”-ыг та бүхэнд санал болгож байна.