Skip links

ЭКСПОРТЫН ГОЛЛОХ НЭР ТӨРЛҮҮД ОНЫ ЭХНИЙ 2 САРЫН БАЙДЛААР БУУРСАН УУ 🔎

Манай улсын 2025 оны эхний 2 сарын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 10.5%-иар буурч, 2,004.9 сая ам долларт, импорт 7.2%-иар өсөж, 1,710.9 сая ам долларт тус тус хүрсэн байна.

🧐🧐ОНЦЛОХ НЬ :

  • Чулуун нүүрсний экспорт биет хэмжээгээр өнгөрсөн оны мөн үеэс 3.5%-иар буурч, 10.6 сая тоннд хүрсэн бол хүрэн нүүрс 306.7%-иар нэмэгдэж, 1.3 сая тонн болсон байна. Үнийн дүнгийн хувьд чулуун нүүрсний үнийн дүн 35.7%-иар буурч, 858.8 сая ам.доллар (нийт экспортын 45.0%-ийг бүрдүүлж буй) болсон бол хүрэн нүүрсний хувьд 244.4%-иар нэмэгдэж, 46.0 сая ам.долларт (нийт экспортын 2.0%-ийг бүрдүүлж буй) хүрсэн байна.
  • Харин манай улсын экспортын бүтээгдэхүүний гол худалдан авагч БНХАУ-ын 2025 оны эхний 2 сарын гадаад худалдааны мэдээгээр тус улсын чулуун болон хүрэн нүүрс импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 2.1%-иар нэмэгдэж, 76.1 сая тоннд хүрч өссөн байна.
  • Бусад эрдэс бүтээгдэхүүний экспорт, тэр тусмаа зэсийн хүдэр, баяжмалын үнийн дүн 24.3%-иар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспортын үнийн дүн 688.1%-иар буюу ойролцоогоор 8 дахин нэмэгдсэн байна.

📌📌ДҮГНЭВЭЛ:

  • Энэхүү статистик мэдээнээс харахад чулуун болон хүрэн нүүрсний биет эрэлт хадгалагдсаар байна. Мөн чулуун нүүрсний хувьд коксжих чанар, дэгдэмхий бодисын агууламж, үнслэгийн хэмжээ зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр чанарын хувьд өөр хоорондоо ялгаатай байдаг тул үнийн хувьд өөр өөрөөр тогтдог болохыг онцлох нь зүйтэй.
  • Алтны экспорт ийнхүү нэмэгдсэн нь геополитик, дайн, худалдааны тарифын зөрчил зэргээс үүдэлтэй дэлхийн зах зээл дээрх алтын ханш өндөр (аюулгүй хөрөнгө оруулалт) өсөлттэй байгаатай холбогдуулан Монгол улсаас алтны экспортыг нэмэгдүүлсэнтэй холбоотой байна.

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.