Хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагч байгууллагуудтайгаа урт хугацаанд хамтдаа үнэ цэнийг бүтээх нь бидний эрхэм зорилго юм.
Бидний давуу тал
Туршлага
Бид 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй нэгэн зэрэг урагшилж, зах зээл дээр анхдагч тодотголтой олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, сүүлийн 5 жилийн хугацаанд хамгийн олон нээлттэй болон хаалттай төслүүд дээр ажиллаад байна.
Мэргэжлийн ёс зүй
Бид хөрөнгө оруулагчдын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, ёс зүйтэй, чадварлаг, хариуцлагатай мэргэжлийн хамт олноор багаа бүрдүүлэн ажилладаг.
Тогтвортой хамтын ажиллагаа
Бид хамтран ажиллагч байгууллагуудтайгаа болон харилцагч хөрөнгө оруулагч нартайгаа тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэн ажилладаг.
Тоогоор илэрхийлбэл
Нийт босгосон санхүүжилт
550.0+
тэрбум төгрөг
Нийт хамтран ажилласан
40+
үнэт цаас гаргагчид
Нийт хөрөнгө оруулагчид
55.000 +
хөрөнгө оруулагчид
Нийт ажилласан төслүүд
70+
төслүүд
Компанийн түүхэн товчоо
Үүсгэн байгуулагдав
Брокер, дилер, андеррайтерийн тусгай зөвшөөрөл авсан
Лондонгийн хөрөнгийн бирж болон АНУ -ын bank New York Mellon -той хөрөнгө босгох боломжийн талаарх форумыг анх удаа зохион байгуулсан.
Bank of China International – тай түншлэж, Монголд анх удаа HKEX8 LSE, ASX, NYSE зэрэг биржийн арилжаанд оролцох үйлчилгээг нэвтрүүлсэн.
Шилдэг брокерийн компани
Монголын хөрөнгийн зах зээлийн дээд шагнал Grand Bull awards “Шинийг санаачлагч байгууллага”
Япон улсын JICA хамтын ажиллагааны байгууллагын макро эдийн засгийн зөвлөх
Австралийн CPS Capital ҮЦК-ийн Монгол дах төлөөлөгч
МҮОНРТ-ийн “Ногоон сум” реалити шоуны ялагч
Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нь Монголын хөрөнгийн зах зээлийн дээд шагнал Grand Bull awards “Шилдэг мэргэжилтэн”
“Ард Кредит ББСБ” ХК – ийн IPO-д үндсэн андеррайтераар ажиллаж, хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа захиалгын бүртгэлийн аргыг ашиглан, эрэлтэд үндэслэн хувьцааны үнийг тогтоов.
Европын сэргээн босголт хөгжлийн банкны брокер
“ЛэндМН ББСБ” ХК-ийн 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нээлттэй бондын үндсэн андеррайтер
Биржийн бус зах зээл (OTC) -ийн анхны “БИД” бондын андеррайтер,
Монгол банк, СЗХ, Сангийн яамны хамтарсан тушаалаар баталсан “Sandbox” төслийн анхны бүтээгдэхүүн болох Монпэй бондын андеррайтер
МХБ-ийн түүхэнд хамгийн өндөр буюу 50.0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй “Simple” ХБҮЦ – ыг гаргах үйл ажиллагаанд үндсэн андеррайтер
Олон улсын мөнгөн гуйвуулга, мерчантын зээийн анх удаа зах зээлд нэвтрүүлсэн “Сэндли ББСБ” ХК – ийн IPO үндсэн андеррайтер
Монгол улсын системийн нөлөө бүхий 5 банкнаас хамгийн түрүүнд олон нийтэд нээлттэй болсон “Төрийн банк” ХК-ийн IPO үндсэн андеррайтер
Системийн нөлөө бүхий 5 банкны нэг “Хас банк” – ны андеррайтер
TECHFIN салбарын анхны IPO QPAY-ийн үндсэн андеррайтер
Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нь Монголын хөрөнгийн зах зээлийн дээд шагнал Grand Bull awards “Онцлох нөлөө бүхий хүн”
Бичил ХБҮЦ, Хасбанк IPO, БИД бонд гэсэн гурван өөр төрлийн нээлттэй үнэт цаасыг 1 сарын дотор зэрэг, амжилттай санал болгосон анхны андеррайтер
Уул уурхайн брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан.
2007
2008
2009
2010
2011
2013
2015 – 2018
2016
2018
2018
2019
2020
2020
2021
2021
2022
2022
2022
2023
2023
2023
2023
2024
Харилцагчдын сэтгэгдэл
Тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн болох бондын санхүүжилтыг сайн босгодог.
Л.Болдбаатар
Хүмүүст ойлгомжтой мэдээлэл өгч, шуурхай үйлчилгээ үзүүлдэг мөн олон жилийн туршлагатай итгэл дагуулсан чадварлаг хамт олон ажилладаг учир би үйлчлүүлэх дуртай байдаг.
Н.Банди
Биржийн бус зах зээлийн хөрөнгө оруулалтыг хөгжүүлсэн үлгэр жишээ компани гэж боддог.