SWIFT гэдэг нь Дэлхий нийт хэрхэн хоорондоо утсаар, email ээр Банкуудтай холбогдох үндэс болдог.

Банкууд хэрхэн харилцдаг вэ?

SWIFT буюу the Society for Worldwide International Financial Telecommunications нь банкууд хоорондоо аюулгүйгээр мессеж илгээхэд ашигладаг систем юм. Энэ нь дэлхийн 200 орчим улс орон дахь 11,000 гаруй гишүүн банкийг холбосон санхүүгийн ертөнцийн гол тулгуур багана. Өдөр бүр хэдэн их наяд долларын үнэ бүхий валют дамждаг бөгөөд энэ нь SWIFT-ээр дамждаг юм.

SWIFT хэрхэн ажилладаг вэ?

Хэрэв та Монгол дахь банкнаасаа Сингапур дахь найз руугаа 1000 доллар шилжүүлэхийг хүсвэл хэд хэдэн чухал мэдээлэл хэрэгтэй болно, тухайлбал таны найзын дансны дугаар болон түүний банкны SWIFT код. Хэрэв хоёр банк өөр хоорондоо холбоотой бол төлбөрийн хүсэлтийг баталгаажуулж, валютын ханшийг тооцож, түүнтэй тэнцэх мөнгө таны данснаас хасагдана. Хэрэв банкууд хоорондоо ямар ч холбоогүй бол таны найз мөнгөө авахын тулд төлбөрийн хүсэлтээ бусад зуучлагч банкуудаар дамжуулах болно.

Хэрэв банк SWIFT-ийг хоригловол яах вэ?

ОХУ-ын Украинд түрэмгийлснээр SWIFT олны анхаарлын төвд орж, үүний дараа Орос, Беларусийн олон банкуудыг эдийн засгийн хориг арга хэмжээний хүрээнд SWIFT сүлжээнээс хасчээ. Энэ нь үндсэндээ тэдгээр банкуудын олон улсын хэмжээнд санхүүгийн гүйлгээ хийх чадвар тасарсан гэсэн үг.

Гэсэн хэдий ч SWIFT нь олон улсын гүйлгээний цорын ганц систем биш юм.Хятадын Ардын банк нь хил дамнасан банк хоорондын төлбөрийн систем буюу CIPS-тэй. 2019 он гэхэд 167 улс орон, бүс нутагт шууд болон шууд бусаар 3000 гаруй банкинд хүрчээ.

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin