Нефтийн үнэ 2014 оноос хойш анх удаа нэг баррель нь 90 доллараас давлаа

Нефтийн үнэ өнгөрөгч лхагва гарагт буюу 1 сарын 26-нд нэг баррель нь 90 ам.доллар давсан нь сүүлийн найман жилийн хамгийн дээд үзүүлэлт боллоо.

Олон улсын жишиг “Brent” маркийн нефтийн фьючерс 2 хувиар өсөж, 90.07 ам. доллар болсон бол АНУ-ын жишиг “West Texas Intermediate” газрын тосны фьючерс 2 хувиар өсөж, баррель нь 87.43 ам.долларт хүрчээ. Энэхүү өсөлтийг Украины хямралтай холбоотой геополитикийн хурцадмал байдал хийгээд Ойрхи Дорнод дахь нийлүүлэлтийн асуудлаас үүдэлтэй хэмээн дүгнэжээ.

Goldman Sachs-ийн шинжээчид өнгөрсөн долоо хоногт 2022 оны гуравдугаар улиралд баррель газрын тосны үнэ 100 ам.доллар давж, 2023 оны эхний улиралд нэг баррель нь 105 ам.долларт хүрч магадгүй хэмээн таамаглаж байна.

(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)

Ашигласан эх сурвалж: cnbc.com

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin