Серби улсын иргэдийн эсэргүүцлийн улмаас “Рио Тинто” компанийн литийн төслийн лицензийг цуцаллаа

Серби улсад сүүлийн саруудад олон мянган жагсагчид нийслэл Белград болон тус улсын хоёр дахь том хот болох Нови Сад зэрэг хотын гол замыг хааж литийн уурхайн төлөвлөгөөг эсэргүүцэн олон долоо хоног жагссаны дараагаар Белград хотод болсон хэвлэлийн бага хурал дээр анхны эмэгтэй Ерөнхий сайд Ана Брнабич хэлэхдээ “Серби улс Англи-Австралийн уул уурхайн “Рио Тинто” компанийн хайгуулын лицензийг эргүүлэн татлаа. Бүх зөвшөөрлийг хүчингүй болголоо.” хэмээн мэдэгдэв.

“Ройтерс” агентлагт хийсэн мэдэгдэлдээ Австралийн засгийн газар Сербийн шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлж, “Рио Тинтог”-ийн Сербид оруулсан энэхүү их хэмжээний хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөжийг өндөрөөр харж байлаа” хэмээжээ.

Төсөл 2027 онд үйлдвэрлэлээ эхлүүлэх ёстой байсан ч ийнхүү цуцлагдаж байна. Лити нь цахилгаан тээврийн хэрэгслийн батерейны гол бүрэлдэхүүн буюу 2050 он гэхэд дэлхийн хэмжээнд литийн үйлдвэрлэл 500 хувиар нэмэгдэх нэн шаардлагатай гэж Дэлхийн банк тооцоолжээ.

(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)

Ашигласан эх сурвалж: reuters.com

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin