“Intel” корпораци 20 тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий чипний үйлдвэр байгуулна

Дэлхийн хагас дамжуулагчийн салбарт 30 жилийн турш ноёрхсон “Intel” (NASDAQ:INTC) корпораци дэлхий дахинд учраад буй чипний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлыг багасгаж, Америкийн хагас дамжуулагчийн салбарын аж үйлдвэрийг хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд Охайо мужид дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэх үйлдвэрийг барихаар төлөвлөж байна хэмээн үйл ажиллагааны тайландаа дурджээ.

Охайо мужийн “Нью Олбани” дахь 1000 акр талбайд дор хаяж хоёр чип үйлдвэрлэх үйлдвэр барих бөгөөд нийт 20 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 3000 хүнийг ажлын байраар хангах бөгөөд Охайогийн түүхэн дэх хамгийн том хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болоод байна. Барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлж, 2025 он гэхэд үйлдвэрийг ашиглалтад оруулах боломжтой хэмээн төлөвлөөд байна.

(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)

Ашигласан эх сурвалж: Marketwatch.com

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin