Криптод хамгийн ээлтэй эдийн засаг гэгддэг Сингапур биткойны АТМ машинуудаа хааж байна.


Сингапурын “Мөнгөний бодлогын газар” (MAS)-аас криптовалютыг иргэд, олон нийтэд сурталчлахгүй байх тухай удирдамж гаргасны дагуу Сингапурын тэргүүлэгч крипто АТМ оператор болох “Daenerys & Co” компани хотын хэмжээнд таван крипто АТМ машины үйлчилгээгээ зогсоолоо. Улмаар өрсөлдөгч “Deodi Pte” компани ч мөн АТМ машины үйлчилгээгээ зогсоож сүлжээгээ унтраахаас өөр аргагүйд хүрлээ.

Тус улс криптовалютын зар сурталчилгаатай холбоотой зохицуулалт хийж буй цорын ганц улс биш бөгөөд энэ долоо хоногийн эхээр Их Британийн засгийн газар крипто зар сурталчилгааг иргэдэд илүү ойлгомжтой, төөрөгдүүлэхүйц байдлыг бууруулахын тулд холбогдох дүрмийг чангатгаж буйгаа зарласан. Гэсэнч Сингапур улсын зүгээс ийнхүү гаргасан шийдвэр нь дэлхий нийтэд сонирхолтой байгаа бөгөөд өнгөрөгч 12 сард л гэхэд тус улс криптовалютад ээлтэй улсуудын нэгдүгээрт бичигдэж байжээ.

Харин Сингапур улсын “Мөнгөний бодлогын газар”-ын зүгээс “ард иргэд хөрөнгө оруулалтын эрсдэлээ тооцоололгүй шийдвэр гаргахад энэ төрлийн автомат машинууд нь түлхэц үзүүлж байна” хэмээн уг шийдвэрийг гаргасан гэлээ.

(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)

Ашигласан эх сурвалж: finance.yahoo.com

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin