12 сард АНУ-ын инфляци 7 хувьд хүрсэн нь 1982 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо

АНУ-ын инфляци тахал өвчнөөс үүдэлтэй эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал, эдийн засгийг дэмжих зорилготой урамшуулал зэргээс үүдэн эдийн засагчдын төсөөлж байсанчлан өнгөрсөн 40 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд буюу 7%-д хүрсэн бөгөөд сүүлийн 12 сард хамгийн хурдацтай өссөн байна.

Лхагва гарагт Хөдөлмөрийн яамнаас хэрэглээний үнийн индекс (ХҮИ) өнгөрсөн сард 11-р сартай харьцуулахад 0.5%, 2020 оны 12-р сартай харьцуулахад 7%-иар өссөн байна.

Энэхүү мэдээллүүд гарсанаар саяхан болтол үнийн өсөлтийг тахлын улмаас үүссэн нийлүүлэлтийн сүлжээний асуудлаас үүдэлтэй “түр зуурын” үзэгдэл гэж тодорхойлж ирсэн Байдены засаг захиргаа болон Холбооны нөөцийн санд цохилт болоод байна. Улмаар Холбооны нөөцийн сан инфляцийг бууруулах зорилгоор бодлогын хүүгээ 2022 онд буюу гуравдугаар сараас эхлэн хүүгээ гурван удаа өсгөж магадгүй гэдгээ мэдэгдлээ. 

(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)

Ашигласан эх сурвалж: cnbc.com

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin