Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтын улмаас Хятадын арилжааны векселийн зөрчил нэмэгдэж байна

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын өр төлөх чадвар буурсантай холбоотойгоор төлбөрийн чадварын хувьд өндөр зэрэглэлтэй компаниас гаргадаг богино хугацаатай, барьцаагүй үнэт цаас буюу арилжааны векселийн төлбөр төлөлтийн “хугацааг хоцроосон” Хятадын компаниудын тоо өнгөрсөн сартай харьцуулахад 26%-иар өссөн байна.

“Шанхайн арилжааны векселийн бирж”-ийн мэдээлснээр өнгөрсөн оны 8-р сарын 1-ээс 12-р сарын 31-ний хооронд нийт 484 компани багадаа гурван арилжааны вексель бүхий төлбөрийн хугацааг хэтрүүлсэн байна.

12-р сард арилжааны векселийн төлбөрийн хугацааг хэтрүүлсэн нийт компанийн тоо 11-р сарынхаас 100 гаруй компаниар өссөн байгаагаас 95 компани нь үл хөдлөх хөрөнгийн салбарын компаниуд байна. Үүнээс дөрөв нь “Shimao Group Holdings”-ийн төслийн компаниуд бөгөөд тус компани гэхэд өнгөрсөн долоо хоногт итгэмжлэлийн зээлээ төлөх чадваргүй болсноо зарласны дараа зээлдүүлэгчидтэй төлбөрийн зохицуулалтын талаар хэлэлцэж байгаа юм.

(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)

Ашигласан эх сурвалж: investing.com

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin