“Google” компани Израилийн кибер аюулгүй байдлын стартап компани “Siemplify”-ийг худалдаж авлаа

“Google” (NASDAQ:GOOGL) компани Израилийн кибер аюулгүй байдлын стартап компани болох “Siemplify”-ийг 500 сая доллараар худалдаж авснаа 1-р сарын 4-ний Мягмар гарагт зарлалаа.

“Google Cloud”-ийн Security хариуцсан дэд ерөнхийлөгч Сунил Потти хэлэхдээ “Siemplify компани бол кибер аюулгүй байдлын зохион байгуулалт, автоматжуулалт, хариу арга хэмжээ хэрэгжүүлэгчийн (SOAR) салбарт тэргүүлэгч юм. Тэдний платформыг “Google Cloud”-ийн аюулгүй байдлын багт нэгтгэж, аж ахуй нэгж, компаниудад тулгарах заналхийллийн хариу арга хэмжээг илүү сайн удирдахад нь туслах болно.

Кибер халдлагуудын давтамж хурдацтай нэмэгдэж, боловсронгуй болсоор байгаа энэ үед уг хоёр компаний хамтын ажиллагаа цагаа олсон үйл явдал боллоо. Бидний зүгээс харахдаа тулгарч болох олон нарийн төвөгтэй халдлага, асуудлуудыг бидний хамтын хүчин чармайлт, хуримтлуулсан туршлага, мэдлэгийн хүрээнд илүү бага зардлаар шийдвэрлэх чадвартай болсон гэдэгт итгэлтэй байна.” гэлээ. 

(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)

Ашигласан эх сурвалж: investing.com, cloud.google.com

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin