АНУ-ын инфляцийн үзүүлэлт 6.9%-д хүрснээр 1982 оноос хойшхи хамгийн өндөр түвшинд хүрлээ.

АНУ-ын инфляцийн үзүүлэлт 2021 оны 11-р сард өргөрсөн оны мөн үеээс 6.8%-иар өссөн нь 1982 оноос хойшхи хамгийн өндөр жилийн өсөлт гэж АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас Баасан гарагт мэдэгдлээ.

АНУ-ын инфляцийн үзүүлэлтэд согтууруулах ундаа, жимс жимсгэнэ, онгоцны тийз, түлш, эмнэлгийн үйлчилгээ гэх зэрэг бүх төрлийн барааны үнийг багтаасан болно. Ковидын тахлын өмнөхөн хуучин машин, ачааны машин зэрэг цөөн хэдэн чиглэлийн бараанд өндөр инфляци төвлөрч байсан бол одоо зайлсхийхэд хэцүү өргөн хүрээний бараа, үйлчилгээнд ч нөлөөлж байна.

Хүнс, эрчим хүчний салбарын барааны үнийг хасч тооцвол ХҮИ энэ сард 0.5%-иар, жилийн өмнөхөөс 4.9%-иар өссөн бөгөөд энэ нь 1991 оны дунд үеэс хойших хамгийн огцом өсөлт юм. Харин эрчим хүчний салбарын барааны үнэ 2020 оны 11 сараас хойш 33.3%-иар, тэр дундаа зөвхөн бензины үнэ 58.1%-иар өссөн байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ жилийн дотор 6.1%-иар өссөн бол инфляцийг хөөрөгдөхөд гол нөлөө үзүүлдэг хуучин машин, ачааны машины үнэ өнгөрсөн сард 2.5%-иар өссөн нь өнгөрсөн оны мөн үеээс 31.4%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Ашигласан эх сурвалж: www.investing.com, www.reuters.com ,www.marketwatch.com

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin