Японы Тоёота Мотор Корпораци 2030 он гэхэд батарейгаар ажилладаг 30 шинэ загвар бүхий цахилгаан автомашин үйлдвэрлэнэ.

Японы “Тоёота Мотор Корпораци” 2030 он гэхэд батарейгаар ажилладаг 30 загвар бүхий цахилгаан автомашин үйлдвэрлэхийн тулд 35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Үүний тулд 2030 он гэхэд жилд 3.5 сая ширхэг автомашин үйлдвэрлэх ажээ.

Цахилгаан автомашины үйлдвэрлэлээс гадна шинэ төрлийн батерейн үйлдвэрлэлд зориулан түүнтэй холбоотой гарах судалгаа хөгжүүлэлтийн төсвөө 4.4 т.бум ам.доллараар нэмэгдүүлж 2 их наядыг зарцуулна гэж мэдэгдлээ. 

Мөн түүнчлэн устөрөгчийн хөдөлгүүртэй автомашин болон цэнэглэдэг hybrid гэх мэт бусад төрлийн цахилгаан автомашины үйлдвэрлэлд нэмэлтээр 4 их наяд иен зарцуулахаар төлөвлөж байна.

(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)

Ашигласан эх сурвалж: www.investing.com, www.reuters.com

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin