Танд 12 дугаар сарын эхний долоо хоногийн мэндийг хүргэе. NEWSLETTER ээ бүү алгасаарай

2021/12/02
Танд 12 дугаар сарын эхний долоо хоногийн мэндийг хүргэе.
NEWSLETTER ээ бүү алгасаарай 🍑

БИД Тек ХХК-ийн Бизнесээр баталгаажсан БИД Койны ICO

БИД Тек ХХК-ийн Бизнесээр баталгаажсан БИД Койны ICO

BID Tech ХХК-ний дэлхийд блокчэйн аюулгүй байдлын салбартаа тэргүүлэгч CertiK компаниар аудит хийгдсэн Бизнесээр баталгаажсан Business Invest Development Coin /BID Coin/ танилцуулахад бэлэн болоод байна.
BID Coin нь Binance Smart Chain (BSC) блокчэйн систем дээрх BEP-20 стандартын токенийг гаргахаар өнгөрсөн саруудад шаргуу ажилласан бөгөөд зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.
BID Tech ХХК нь start-up, fintech хөгжилийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

ICO эхлэх: 2021.12.08 нд 21:00 цагт

Эдийн засаг 3.6 хувийн өсөлттэй гарлаа

КОВИД-19 вирусийн тархалт үргэлжилж, гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл өөрчлөгдсөнөөр эдийн засгийн өсөлт 2020 онд огцом саарч макро төвшний голлох үзүүлэлтүүд буурч эдийн засаг агшиж байсан бол 2021 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг сэргэж өсөлт үргэлжилж байна.

Эдийн засаг 3.6 хувийн өсөлттэй гарлаа. ДНБ-ий бодит өсөлт 2017-2019 онуудад дунджаар 6.3 хувийн өсөлттэй байсан бол 2020 оны нэгдүгээр улиралд ДНБ огцом буурч -10.7 хувьтай байсан. Харин 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар эдийн засаг 15.7 хувиар өсөж эхэлсэн ба 2021 оны гуравдугаар улирлын байдлаар 3.6 хувийн өсөлттэй гарлаа.

Харин улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 9,666.7 тэрбум төгрөг болж, тайлант хугацаанд орлогын төлөвлөгөө 0.1 хувь буюу 14.4 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Өнгөрсөн оны мөн үеэс 44.2 хувь буюу 2,963.0 тэрбум төгрөгөөр илүү төвлөрчээ.

Хятадууд Цагаан сарын үеэр зургаан долоо хоногийн турш ачаа тээврээ зогсооно

Хятадад шинэ жилийн баяруудаар ачаа тээврийн үйлчилгээ зогсох хугацааг сунгана гэж Глобал Таймс мэдээлжээ. Тодруулбал, Хятадад Цагаан сарын үеэр зургаан долоо хоногийн турш ачаа тээврээ зогсооно гэдгээ логистикийн компаниуд мэдэгдсэн байна. Ачаа илгээх хугацааг уртасгасан шалтгаан нь цар тахлын тархалтын эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй холбоотой гэнэ. Ийнхүү ачаа илгээх ажлыг зогсоох нь дэлхий даяарх логистикийн системд хүчтэй нөлөөлж, тээвэрлэлтийн асуудлыг улам хүндрүүлнэ гэж шинжээчид үзэж байгаа юм. Хятадын шинэ жил буюу Хаврын баяр энэ жилийн хоёрдугаар сарын 1-ний өдөр тохиох юм. Баяр тэмдэглэх үеэр буюу нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хоёрдугаар сарын зургаан хүртэл амралтын өдрүүд үргэлжлэх ч бодит байдал дээр компани, байгууллагуудын олонх нь амралтын өдрүүдийг дахин 1-2 долоо хоногоор сунган амардаг билээ.

TOYOTA MOTOR” 2035 он гэхэд европт зөвхөн хорт хий ялгаруулдаггүй автомашин борлуулна. 

“Toyota Motor” компани 2035 он гэхэд Европт зөвхөн хорт хий ялгаруулдаггүй автомашин борлуулахаа мэдэгдлээ.
Ингэснээр тус компани цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахаа мэдэгдсэн томоохон автомашин үйлдвэрлэгчдийн эгнээнд нэгдэж байна. Энэ хүрээнд тус компани баруун Европын зах зээлд борлуулах автомашиныхаа 50 хувийг хорт хий ялгаруулдаггүй автомашин байлгахаар зорьж байгаа аж.

2030 он гэхэд автомашины зах зээл дэх нийт борлуулалтын тал хувийг цахилгаан автомашин бүрдүүлнэ он гэхэд автомашины зах зээл дэх нийт.

Автомашин үйлдвэрлэгч компаниудын дунд хийсэн судалгаагаар 2030 он гэхэд дэлхийн томоохон зах зээл дэх автомашины борлуулалтын тал орчим хувийг цахилгаан автомашин бүрдүүлэхээр байна.
Тухайлбал: АНУ, Япон болон БНХАУ-ын зах зээлд нийт борлуулалтын 52 хувийг цахилгаан автомашин эзлэхээр байгаа аж.
Харин Европын зах зээлийн 49 хувийг бүрдүүлэхээр байгааг “KPMG” байгууллагын судалгаа харуулж байна. Тус судалгаанд автомашин үйлдвэрлэгч компаниудын 1000 гаруй удирдах албаны хүмүүс оролцжээ. Автомашин үйлдвэрлэгч компаниуд цахилгаан автомашины чиглэлд аль хэдийн олон тэрбум ам.доллар зарцуулж эхлээд байгаа аж.
“General Motors” компани ирэх 10 жилийн хугацаанд зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэх зорилт тавиад байгаа бол “Ford Motors” 2030 он гэхэд нийт борлуулалтынхаа 50 хувийг цахилгаан загвар байлгахаар зорьж байна.

OPEC+ ирэх I  сард өдрийн гарцаа 400 мянган баррелиар нэмэгдүүлнэ.

OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны гарцаа нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө хэвээр үлдээлээ.
Ирэх оны нэгдүгээр сард газрын тосны гарцаа өдрийн дүнгээр 400 мянган баррелиар нэмэгдүүлэхээр болсон байна. Ингэснээр олон жилийн дээд төвшинд  хүрээд байгаа газрын тосны үнийг бууруулах алхам болж байгаа юм. Дээрх мэдээллийн дараа газрын тосны үнэ 1.4 хувиар өссөн байна.

“TESLA” төв үйлдвэрээ техас руу нүүлгэлээ.

“Tesla” компани төв үйлдвэрээ Калифорни мужаас Техас руу нүүлгэлээ.

Тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск аравдугаар сард болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаараа тодорхой хугацаа заалгүй компанийнхаа төвийг нүүлгэнэ гэж зарласан юм. Илон Маск Сан Франциско мужийн өндөр зардал болон ажил руугаа явахад урт хугацаа зарцуулдаг зэрэг нь үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд сөргөөр нөлөөлж байгааг онцолж байжээ.

“Tesla”-ийн Техас мужийн Остин хотын үйлдвэрийн барилгын ажил дуусах дөхөөд байгаа аж.

Өнөө цагт хиймэл оюун хамгийн өргөн ашиглагдаж буй 3 салбар

Хэрэв та анзаарсан бол AI буюу хиймэл оюун ухаан цар тахлаас өмнө олон нийтийн сүлжээнд нэлээд “халуун” сэдэв болж байсан. Гэсэн хэдий ч, AI гэдэг нь өөр өөр мэргэжлийн хүмүүст олон янзын ухагдахууныг илэрхийлж байдгийг анзаарсан байж магадгүй. Зарим хүмүүст AI гэдэг хүний оюун ухааныг давсан хиймэл амьд биет байдаг бол, зарим нь өгөгдсөн мэдээллийг боловсруулдаг ямар ч технологийг AI (Artificial Intelligence) гэж ойлгодог байна.

Хүүхдээ үе тэнгийнхнийхээ дээрэлхэлд өртсөн эсэхийг яаж мэдэх вэ, хэрхэн харилцах вэ?

Mongolian Professional art therapy association байгууллага 2019 оноос хойш НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх” Банхар арт терапи төслийг Боловсролын салбарт жишиг болгон хөдөө орон нутгийн 19 сургууль, Улаанбаатар хотын гурван сургууль дээр хэрэгжүүлж байгаа юм.

Үе тэнгийнхний дээрэлхэлийг нөхцөл байдлын талаар болон хүүхдээ үе тэнгийнхэндээ дээрэлхүүлж байгаа эсэхийг хэрхэн таньж мэдэх, цаашид яаж харилцах нь зөв талаар Нийгмийн ажилтан, арт терапист В.Бэрцэцэгийн бичсэн нийтлэлийг хүргэж  байна.

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin