Танд 11 дугаар сарын сүүлийн долоо хоногийн мэндийг хүргэе. NEWSLETTER ээ бүү алгасаарай

🍑
 2021/11/29 Танд 11 дугаар сарын сүүлийн долоо хоногийн мэндийг хүргэе.
ДЭМБ-аас Омикрон (B.1.1.529) хувилбарын тухай МЭДЭГДЭЛ гаргажээ 
2021 оны 11-р сарын 26-ны өдөр – ДЭМБ-ын дэргэдэх бие даасан шинжээчдээс бүрдсэн Ковид-19-ийн вирусийн хувьслыг судлах зөвлөх хороо SARS-CoV-2 вирусийн мутац, шинж чанарыг тогтмол хянаж, үнэлдэг. Тус зөвлөх хороо 2021 оны 11-р сарын 26-нд SARS-CoV-2 вирусийн B.1.1.529 хувилбарыг үнэлэх зорилгоор хуралджээ.


B.1.1.529 хувилбар нь анх 2021 оны 11-р сарын 24-нд ДЭМБ-д бүртгэгдсэн бөгөөд Өмнөд Африкт 2021 оны
11-р сарын 9-ний өдөр өвчтөнөөс цуглуулсан сорьцоос илэрсэн байна. Өмнөд Африкт халдварын 3 давлагаа бүртгэгдсэнээс сүүлийнх нь Дельта хувилбараар үүсгэгдсэн. Сүүлийн долоо хоногт халдварын тоо огцом нэмэгдсэн нь B.1.1.529 хувилбар илэрсэнтэй давхцаж байна.Хувьцаа, газрын тосны үнэ ба Омикроны дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө. Омикрон коронавирусын шинэ хувилбарын батлагдсан тохиолдлууд ням гарагт дэлхий даяар ихсэж, Австрали улс нь тохиолдол нэмэгдэж буй улс орнуудын жагсаалтад багтсан байна. Саяхан гарсан уг шинэ хувилбар нь улс орнуудын аялал жуулчлалын салбарт хязгаарлалт болж буйгаас гадна хувьцааны үнэ буурч, газрын тосны үнэ буурахад хүргэж байна. 

Богд банкны IPO-г тоймлох нь. 
Богд банкны онцлог

Манайд одоогоор нийт 11 банк үйл ажиллагаа явуулдаг ба үүний 3 нь ₮5 их наядаас дээш хөрөнгөтэй бол 2 нь ₮3 их наядаас дээш, үлдсэн 6 нь ₮1 их наядаас бага хөрөнгөтэй банкуудын ангилалд багтах юм. 

Богд банк хөрөнгийн хэмжээгээр 9-р байранд жагсдаг буюу 2021 оны III улирлаар ₮295.5 тэрбум хөрөнгөтэй. Гэвч Богдын чанаргүй зээлийн түвшин нь Монголын бусад банкнуудтай харьцуулбал маш бага буюу олон улсын банкнуудын түвшинтэй дүйцдэг юм. Жишээ нь, энэ оны III улирлаар ₮138 тэрбум зээлийн чанаргүй зээлийн эзлэх хувь 3% байгаа нь банкны салбарын дунджаас даруй 6.9 нэгжээр бага дүн билээ.

Бизнесийн стратеги

Дижитал банк: Богд банк шинээр салбар нэгж байгуулж, ATM байршуулах бус энэхүү хөрөнгө оруулалтад ашиглах байсан хөрөнгийг цахим болон мобайл банкны үйлчилгээгээ сайжруулахад зориулах юм. Тэдний нийт харилцагчдын 80% нь дижитал банкаар бүх үйлчилгээгээ авдаг болжээ. 
Стратегийн түншлэл: Мөн тэд одоогоор Дархан, Эрдэнэт хотод нийт 6 салбартай бол энэ онд 21 аймагт салбар нэгжээ бий болгохоор төлөвлөсөн. Гэхдээ үүнийг шинэ салбар нээх бус стратегийн түншлэл байгууллагуудтай хамтран хийх гэнэ. Тухайлбал, Монгол Шуудан болон Бодь Даатгалын хөдөө орон нутаг дахь салбаруудаар дамжуулж, өөрсдийн үйлчилгээгээ борлуулах ажээ. 
Бизнесийн сегмент: Түүнчлэн зөвхөн зээлийн үйлчилгээнд төвлөрөх бус, өөр олон орлогын эх үүсвэртэй болж, үйлчилгээний шимтгэлийн орлогоо нэмэгдүүлэх бодлогыг барьж байгаа юм. Мөн иргэд болон жижиг дунд бизнес эрхлэгч гэсэн 2 сегментэд тулгуурлаж энэхүү 2 сегментээс олох орлогыг тэнцвэржүүлэн ажиллах ажээ. 
Санал болгож буй үйлчилгээнүүд

Тэд дээрх стратегийн дагуу ажилласнаар банкны зардлыг хэмнэж, тухайн хэмнэсэн зардлыг харилцагчдадаа бусад банканд байхгүй шинэлэг бүтээгдэхүүнийг хүргэхэд зарцуулах боломжтой болжээ. Тухайлбал, ₮1.5 саяар хадгаламж байршуулсан бол ямар ч банкны ATM ашигласан бай шимтгэлийг Богд банк хариуцах ба банк хоорондын гүйлгээний шимтгэлийг ч мөн хариуцдаг аж. 

Зөвхөн Богд банкнаас санал болгодог үйлчилгээнүүд:

B-point лояалти: Анхны банкны урамшууллын оноо ба банкны үйлчилгээг авах болгонд урамшуулал оноо цуглуулах ажээ. Цуглуулсан оноогоороо зээлээ төлөх, бусдад шилжүүлэх, кредит карт захиалах зэргээр ашиглаж болдог ба нийт харилцагчдын 74% нь хамрагдах болжээ. 
Багцын үйлчилгээ: Уг багцын хэрэглэгч болсноор банкны хэрэглэгч бүрийн өөрийн мэдэлгүй гаргадаг зардлуудыг хэмнэх боломж олдох юм. Жишээлбэл, банк хоорондын шимтгэл төлөхгүй байх, бусад банкны ATM-ээс бэлэн мөнгө авахад шимтгэл төлөхгүй зэрэг өөр ямар ч банкны хувьд санал болгодоггүй үйлчилгээг эдлэх боломжтой ажээ.

Гол 3 үзүүлэлт

Зээл: 2020 оны байдлаар зээлийн хэмжээ ₮101.3 тэрбумд хүрсэн ба 72.6%-ийг бизнесийн зээл, 14.1%-ийг хэрэглээний зээл, 7.3%-ийг орон сууцны зээл эзэлж байна. Мөн нийт хөрөнгийн 45%-ийг зээл эзэлж байгаа бол эх үүсвэрийн талаасаа нийт хөрөнгийн 36%-ийг хадгаламжаар татжээ. Банкны хувьд энэхүү харьцааг ирэх жилүүдэд 60-65% дээр барих төлөвлөгөөтэй байгаа аж.
Орлогын бүтэц: Богд банк 2020 онд нийт ₮14.8 тэрбумын орлого олсон ба үүний 85%-ийг хүүгийн орлого, 15%-ийг хураамж шимтгэл болон арилжааны орлого бүрдүүлжээ. Мөн тус онд ₮5.6 тэрбумын цэвэр ашигтай ажилласан ба энэ оны эхний 3 улирлаар ашгийн хэмжээ ₮8.3 тэрбумд хүрсэн байна. Өнгөрсөн жилүүдэд банкны ашиг жил бүр тогтмол өсөлттэй байсан ба өмнөх жилээсээ дунджаар 1.5 дахин өсөж иржээ. 2025 онд хүүгийн цэвэр орлого дунджаар 52.4% өсөж, ₮177 тэрбумд хүрэх бол цэвэр ашиг жилд дунджаар 34.2% өсөж ₮30.2 тэрбумд хүрэх юм. 
Хөрөнгийн хүрэлцээ: Монголбанкнаас 1-р зэрэглэлийн өөрийн хөрөнгийн хүрэлцээг 9% байх шаардлагыг тавьдаг бол Богд банк 17.5%-иас дээш байлгахыг зорьдог ба 2020 оны байдлаар 46.24% байсан аж. Банкны салбарт өөрийн хөрөнгийн хүрэлцээг чухалчилдаг ба өндөр байх тусам тэр хэмжээгээр эрсдэл өртөх магадлал нь буурах билээ.  

Бүх ажиллагааг нь хиймэл оюун удирддаг метро Саудын Арабт удахгүй нээгдэнэ Саудын Арабын нийслэл Эр-Рияд хот шинэхэн метрогоо хүлээж авахад бэлэн болжээ. Засгийн газрын зүгээс 27 тэрбум ам.доллар зарцуулсан тус метроны сүлжээг байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг ашиглан бүтээгдсэн гэдгээрээ онцлог юм. Гэхдээ хамгийн гол нь бүх ажиллагааг хиймэл оюун зохицуулдаг гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа аж. Эр-Риядын шинэ метроны сүлжээг тавих ажил 5 жил үргэлжилсэн бөгөөд өдгөө дуусах шатандаа явж байна. 

“Facebook” компани нэрээ “Meta” хэмээн өөрчилж буйн цаад шалтгаан юу вэ? 
Ерөнхийдөө “Metaverse” нь цахим орчин дахь энгийн нэг нийтийн сүлжээ бус бүхэл бүтэн хийсвэр ертөнц гэж ойлгож болно. Та VR төхөөрөмж ашиглан үүнд нэвтэрсний дараа яг бодит ертөнц дээр байдаг шиг найзуудтайгаа уулзаж, тоглолт эсвэл кино үзэж, үдэшлэг зохиож ч болно. Харин бодит ертөнцөөс ялгаатай нь хэрэглэгчид шууд цахим орчинд холбоотой учраас аливаа мэдээллийг (дуу, зураг г.м) бусадтай шууд газар дээр нь хуваалцаж болох юм. Цаашлаад та цахим орчинд өөрийн гэсэн амьдралыг үүсгэх аж.

Жишээ нь өөрийн шүтдэг хамтлаг дуучинтай холбоотой төрөл бүрийн виртуал бүтээгдэхүүнүүд зарагдаж байх бөгөөд жишээ нь түүний гарын үсэгтэй малгай, цамц, цомог зэргийг нь авснаар “metaverse” дэх өөрийн 3D avatar-ынхаа хувцсыг сольж, өөрийн виртуал гэртээ худалдаж авсан цомгоо байршуулах боломжтой.

Гол нь энэ бүх бараа бүтээгдэхүүн NFT байдлаар байх бөгөөд худалдан авахдаа crypto дээр суурилсан төлбөрийн шийдэл ашиглана. 

“XPENG” III УЛИРАЛД 892 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАЖЭЭ 
АНУ, Хонгконгийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Xpeng” компанийн III улирлын борлуулалт шинжээчдийн таамгийг давлаа. 

“APPLE” ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ХӨГЖҮҮЛЭЛТЭД ЭРГЭН ТӨВЛӨРНӨ 
Apple компани өөрийгөө жолоодох систем хөгжүүлж байгаа бөгөөд тус систем дээрээ суурилсан бүрэн цахилгаан автомашиныг 2025 он гэхэд бүтээхээр зорьж байна.
Тухайн мэдээллийн нөлөөгөөр APPLE компанийн хувьцаа өчигдөр 2.8 хувиар өсч түүхэн дээд ханшиндаа хүрлээ.
Зарим шинжээч Apple компани цахилгаан автомашины зах зээл рүү орж байгаа нь хувьцааны үнийг нь дор хаяж 30 ам.доллар-аар нэмэгдүүлэх боломжтой хэмээн таамаглаж байна.
Wedbush-ын шинжээчид Apple компани 2025 он гэхэд өөрийн машинаа бие даан үйлдвэрлэх магадлал 60-65 хувь гэж үзэж байгаа юм.
Эсвэл томоохон автомашин үйлдвэрлэгчидтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулж ажиллах нь илүү үр дүнтэй гэжээ.
Мөн Apple компанийн зүгээс Hyundai, Tesla, GM, Ford, эсвэл VW зэрэг автомашин үйлдвэрлэгчидтэй илүү том стратегийн түншлэл байгуулах нь цахилгаан автомашины салбар руу нэвтрэхэд маш том нөлөөг үзүүлээд зогсохгүй дараагийн 10 жилд алтан түншлэл байх боломжтой хэмээн мэдэгджээ. 

“NVIDIA”-ИЙН ҮНЭЛГЭЭ $800 ТЭРБУМ ДӨХЛӨӨ 
АНУ-ын технологийн “Nvidia” компанийн улирлын борлуулалт шинжээчдийн хүлээлтийг давж, хувьцааны ханш нь 8.3 хувиар өслөө.Сүүлийн арилжаагаар тус компанийн зах зээлийн үнэлгээ 60 тэрбум ам.доллароор тэлснээр нийт үнэлгээ нь 800 тэрбум ам.доллар дөхөөд байна. Шинжээчид “Nvidia” компанийг их наядын үнэлгээтэй болсон анхны хагас дамжуулагч үйлдвэрлэгч компани болно гэж таамаглаж байгаа юм. 

АНУ 50 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөсөө ашиглана 
Тэргүүлэх эдийн засагтай улс орнууд газрын тосны стратегийн нөөцөө ашиглана гэдгээ мэдэгдээд байна.

Тухайлбал: АНУ 50 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөсөө ашиглана гэж мэдэгдлээ. АНУ газрын тосны үнийг баррель нь 80 ам.доллароос бууруулахаар зориод байгаа юм. Үүний дараа брент төрлийн газрын тосны үнэ 2.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мөн БНХАУ, Япон, БНСУ, Их Британи тэргүүтэй газрын тосны томоохон хэрэглэгч улс нэгдэж байна. Одоогоор БНЭУ таван сая, Их Британи 1.5 сая, БНХАУ 7.3 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөсөө ашиглана гэдгээ мэдэгдээд байгаа юм. 

Цар тахлын эхэн үеийг Шинэ Зеланд, Сингапур улс хамгийн хохирол багатай давжээ 
Сүүлийн нэг жилийн хугацаанд “Bloomberg” дэлхийн 53 улсыг COVID-19-ийн халдварын тархалтыг даван туулах чадамжаар нь эрэмбэлж байна.

Вакцинаас өмнө хатуу хөл хорио, хилийн хориг тогтоосон орнууд хамгийн бага хохирол амссанд тооцогдож байсан юм. Тухайлбал: 2020 оны туршид Тайвань, Сингапур, Шинэ Зеланд улс цар тахлын үед хэвийн амьдралаа хадгалж чаджээ. Хэдий тийм боловч “Дельта” хувилбар тархсанаар халдварын тархалт эрчимжиж хөл хорио тогтоон, хатуу хязгаарлалт тавихаас өөр аргагүй болжээ.

Харин вакцин гарсны дараа иргэдээ хамгийн хурдан дархлаажуулж чадсан улсуудын эдийн засаг түрүүлж сэргэсэн юм. Тухайлбал: бүрэн тунгийн хамраг-далтаараа тэргүүлж байсан Израиль улс 2021 оны эхэнд үзүүлэлтээрээ тэргүүлж байв. Гэвч вакцинд хамрагдаагүй иргэдийнх нь дунд халдвар эрчимтэй тархаж эхэлснээр үзүүлэлтүүд нь буурчээ.            

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin