АПУ: 3-Р УЛИРАЛД ДАНГААР 117.2 ТЭБУМИЙН АШИГ ХИЙВ

АПУ [MSE:APU] Компани өөрийн энэ оны 3-р улирлын санхүүгийн үр дүнгээ танилцуулж, цэвэр ашгийн өсөлт ихээхэн анхаарал татав. 

2020 онд 89.0 тэрбумийн ашиг олж байсан бол 3-р улиралд +31.7%-иар өсч 117.2 тэрбум төгрөгийн буюу нэгж хувьцаанд EPS = 110.3₮-ийн ашиг олсон байна. /Охин компаниудын санхүүгийн үр дүнг оруулаагүй / Энэ нь тус компанийн түүхэндэх хамгийн өндөр ашиг болсон. Мөн цаашид 2021 оны жилийн эцэст ч нэмэгдэх төлөвтэй.

АПУ [MSE:APU] нь MCS болон Heineken Asia Pacific pte-тэй архи, шар айрагны бизнеснээ нэгтгэж, дотоодын толгойлох үйлдвэрлэгч болсон нь борлуулалт, ашгийг дээд цэгт хүргэсэн бөгөөд одоо компанийн зүгээс ОХУ болон БНХАУ, бусад улсын зах зээлд гаргахаар эрчимтэй ажиллаж байна. 

Тухайлбал, ОХУ-ийн Москва, Санк-Петербург, Казань, Челябинск, Красноярск, Эрхүү, Улаан-Үдэ, Чита, Владивосток зэрэг ОХУ-ын 40 гаруй хотод борлуулалт хийж байгаа бол БНХАУ-д ч Сэрүүн брэндийн шар айргийг дистрибьютер компаниар дамжуулан борлуулж байгаа.

Ийнхүү цэвэр ашиг нэмэгдэж байгаа нь нөгөө талд жижиг хөрөнгө оруулагчдад ихээхэн таатай нөхцөл байдлыг бий болгож байна. Учир нь сүүлийн 3 жилд компани ногдол ашгийн идэвхитэй бодлого баримталж, өндөр дүнтэй хуваарилалт хийх болсон билээ. Жишээ нь, 2020 онд дээр дурьдсан 89.0 тэрбумийн ашиг олсон боловч хувьцаа эзэмшигчиддээ 101.0 тэрбумийн ногдол ашиг олгосон юм.

Хувьцааны ханш нь 2021 оны гарснаас хойш +146.2%-ийн өсөлт үзүүлснээр 1,490.0₮-т хүрсэн ба 6-р сараас эхлэн энэхүү өсөлт эхэлсэн.

Компанийн санхүүгийн тайлан үзүүлэлтийг энд  дарж үзнэ үү.

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin