2020 онд хагас дамжуулагч үйлдвэрчид 439 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ

Хагас дамжуулагч нь өнөөгийн бидний ашиглаж буй дижитал төхөөрөмжүүдийн хувьд тархи нь бөгөөд эрүүл мэнд, харилцаа холбоо, тооцоолол, тээврийн салбарын өндөр технологит төхөөрөмжүүдийг хүчирхэгжүүлдэг чухал ач холбогдолтой хэрэгсэл юм.
Жолоочгүй машин, хиймэл оюун ухаан (AI), 5G сүлжээ, юмсын интернет (IoT) зэрэг шинэ технологиудын эрэлт нэмэгдэхийн хирээр хагас дамжуулагчийн зах зээл асар хурдацтайгаар тэлж байна.Том тоглогчдын энэ салбарт зарцуулах судалгаа шинжилгээний зардал ч асар ихээр өссөөр байна.
Хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн холбоо 2020 онд дэлхийн хагас дамжуулагчийн зах зээлийн борлуулалтын нийт хэмжээ 6.5% өсч 439 тэрбум ам.долларт хүрсэн гэж зарлажээ. Энэ нь зах зээл дэх чипний эрэлт нэмэгдэж байгааг харуулж байна.

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin