Бодлогын хүүг 6.5 хувьд хүргэж 0.5 нэгж хувиар нэмэгдүүллээ.

Хилийн хязгаарлалтаас үүдэлтэй нийлүүлэлтийн доголдол үргэлжилж байгаагаас инфляцын хүлээлт нэмэгдэх, улмаар инфляцын 2 дахь үеийн нөлөө эрчимжих эрсдэлтэй байгаа тул Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 1 сарын 28-ны өдрийн ээлжит бус хурлаар бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6.5 хувь болголоо. Түүнчлэн, гадаад зах зээлийн суурь хүү өсөх төлөвтэй байгаа нь бодлогын хүүг ийнхүү өсгөх […]

Нийлүүлэлтийн хязгаарлалтыг үл харгалзан “Apple” компанийн борлуулалт өсч байна

“Аpple” (NASDAQ: AAPL) компани нь тахлын улмаас үүссэн дэлхийн чипний хомсдолыг үл харгалзан 2021 оны дөрөвдүгээр улирлын үр дүнг төсөөллөөс давуулан биелүүлсэн тухайгаа тайлагналаа. Улмаар өнгөрөгч 1 сарын 27-ны өдөр “Apple” компанийн хувьцааны үнэ 5%-иар өссөн байна. “Apple” компанийн борлуулалтын орлогыг шинжээчид 118,68 тэрбум доллароор таамаглаж байсан бол төсөөллөөс 4.4%-иар давж 123.95 тэрбум долларын орлого олжээ. […]