Хятад улс эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд бодлогын хүүгээ дахин буурууллаа

Хятад улс эдийн засгийн удаашралаа дэмжих зорилгоор зээлийн үндсэн хүүгээ (LPR) 2020 оны 4-р сараас хойшхи хугацаанд хоёр дахь удаагаа буурууллаа хэмээн Хятадын Ардын банкнаас (PBOC) мэдэгдэв. 1 жилийн хугацаатай зээлийн хүүг 3.8%-иас 10 бариар бууруулж 3.7%, 5 жилийн хугацаат зээлийн хүүгээ 5 бариул бууруулж, 4.65% болгосон бол 7 хоногийн урвуу репо болон 1 жилийн дунд хугацааны зээлийн хүүг тус тус 10 бариар бууруулж, 2.1% болон 2.85% болгон буурууллаа.

Энэхүү шийдвэр нь Хятад улсын 2022 оны ДНБ-ий таамаглалыг өөрчилхөөргүй байгаа ба ДНБ-ийг 5.4%-д хэвээр барихаар байна. Гэвч зээлийн хүүний бууралтыг Ковидийн сөрөг нөлөөллийг нөхөхөд багагүй түлхэц үзүүлнэ гэж үзсэн бөгөөд хэрэв цаашид хятадад Ковид тархвал 3-р сараас 4, 5-нд болох хоёр их хуралаар зээлийн хүүг илүү их хувиар буурах төлөвтэй байна.

(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)

Ашигласан эх сурвалж: bloomberg.com

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin