💹03-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌03-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 465,162,784.56 төгрөгийн үнийн дүн бүхий 1,100,080 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 24 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
📈Үүнээс “Дархан хөвөн” ХК (DAH+14.29%) болон “Э-Транс ложистикс” ХК (ETR +12.08%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Тав” ХК (TAV -15.00%) болон “Силк нэт” ХК (GFG -14.80%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 56,171 ширхэг нэгж эрхийг нийт 13,264,578 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 2.35 хувиар буурч, 34240.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,641,932,326,402.35 төгрөг боллоо.

2021-03-23
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.