📌2020 онд ХАГАС ДАМЖУУЛАГЧ ҮЙЛДВЭРЧИД 439 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ.


Хагас дамжуулагч нь өнөөгийн бидний ашиглаж буй дижитал төхөөрөмжүүдийн хувьд тархи нь
бөгөөд эрүүл мэнд, харилцаа холбоо, тооцоолол, тээврийн салбарын өндөр технологит
төхөөрөмжүүдийг хүчирхэгжүүлдэг чухал ач холбогдолтой хэрэгсэл юм.
Жолоочгүй машин, хиймэл оюун ухаан (AI), 5G сүлжээ, юмсын интернет (IoT) зэрэг шинэ
технологиудын эрэлт нэмэгдэхийн хирээр хагас дамжуулагчийн зах зээл асар хурдацтайгаар тэлж
байна.Том тоглогчдын энэ салбарт зарцуулах судалгаа шинжилгээний зардал ч асар ихээр өссөөр
байна.
Хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн холбоо 2020 онд дэлхийн хагас дамжуулагчийн зах зээлийн
борлуулалтын нийт хэмжээ 6.5% өсч 439 тэрбум ам.долларт хүрсэн гэж зарлажээ. Энэ нь зах зээл
дэх чипний эрэлт нэмэгдэж байгааг харуулж байна.

2021 оны 1 сард дэлхийн хэмжээнд нийт 40 тэрбум Ам.долларын хагас дамжуулагч борлуулагдсан
хэмээн Хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн холбооноос (SIA) мэдээлэлжээ. Энэ нь 2020 оны 1-р
сард 35.3 тэрбум ам.долларын борлуулалт хийсэнтэй харьцуулахад 13.2% өссөн үзүүлэлт болж
байна. Бүс нутгаар хуваан авч үзвэл хагас дамжуулагчийн борлуулалт Америкт 15.4%, Хятадад
12.4%, Японд 9.6%, Европт 6.4%, Ази номхон далай болон бусад бүсэд өмнөх онтой харьцуулахад
16% өссөн байна.

 

Хагас дамжуулагчийн борлуулалтын график:

Хагас дамжуулагчийн эрэлт ийнхүү өссөн шалтгаан нь чипүүдийг маш ихээр хэрэглэдэг цахилгаан
машиныг үйлдвэрлэх хэмжээ асар хурдацтай өссөн, мөн дээрээс нь цар тахалын үед хүмүүс
зайнаас сурч ажиллах шаардлагатай болсноор гар утас зөөврийн компьютер зэрэг ухаалаг
төхөөрөмжүүдийн эрэлт ихээр нэмэгдсэнтэй холбоотой.

Ташрамд дурдахад 1990 онд Америк улс дэлхийн чип үйлдвэрлэлийн 37%-ийг хангадаг байсан бол
өнөөдөр 12%-ийг хангаж байна.


2021-03-22
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.