💹03-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌03-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 3,561,635,678 төгрөгийн үнийн дүн бүхий 6,593,915 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 24 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
📈Үүнээс “Силикат” ХК (SIL+15.00%) болон “Монгол алт” ХК (ERS +4.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Шивээ овоо” ХК (SHV -12.82%) болон “Оллоо” ХК (OLL -11.52%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 181,922 ширхэг нэгж эрхийг нийт 41,816,463 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.89 хувиар буурч, 35065.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,681,917,771,599 төгрөг боллоо.

2021-03-22
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.