МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 3,5 ИХ НАЯД ₮ ХҮРЭЭД БАЙНА


2021 гарсанаар Монголын Хөрөнгийн Биржийн зах зээлийн үнэлгээ 14  гаруй хувиар өсөж 3,5 их наяд ₮ хүрсэн байна.

2 сарын хугацаанд  “Топ-20” индекс 13 мянга гаруй нэгжээр ахиж, 32 мянган нэгж давжээ. Ингэснээр 10 жилийн дээд үзүүлэлтдээ хүрээд байна.

Үүнд компаниудын ногдол ашгийн шийдвэрүүд болон банкнууд IPO гаргахтай холбоотой зах зээлд эерэг хөдөлгөөн гарч байгааг Монголын Хөрөнгийн биржээс онцолж байсан юм. Үүний зэрэгцээ цахим арилжааны идэвх эрчимжиж, хувьцааны эргэлт, арилжааны үнийн дүн өсөөд байна.


Лхагва гарагийн арилжаа хаагдсан байдлаар нийт дүнг нэгтгэхэд биржээр 30 тэрбум гаруй төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны нийт арилжааны үнийн дүнгийн 47 орчим хувьтай дүйцэж байгаа юм. 2021 оны төлөвийг харвал хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын тоо өсөх хандлагатай байгааг Монголын Хөрөнгийн биржээс онцолж байна.

Мөн банкнууд IPO гаргах нь хөрөнгө оруулалтын  салбарын төдийгүй санхүүгийн салбарын реформын нэг хэсэг болно гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос тодотгож байна.

Эх сурвалж: Bloomberg TV


2021-02-24
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.