📌АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ БОЛОН ТҮҮНИЙ ХАРЬЯА КОМПАНИУДЫН ХУВЬЦААНЫ ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ


Ард санхүүгийн нэгдлийн хувьцааны ханш он гарсаар 302% өсжээ.

2021 он гарснаас хойш Ард санхүүгийн нэгдэл болон түүний харьяа компаниудын хувьцааны ханш өндөр өсөлтийг үзүүлээд байна. Үүнд Бодлогын хүү буурснаар хөрөнгийн зах зээлийн идэвхжил хурдацтай нэмэгдсэн, Ард санхүүгийн нэгдлийн хамтран ажилласан Apprentice нэвтрүүлэг олонд хүрсэн, хувьцаат компаниудын 2020 оны санхүү үр дүнгийн тайлангууд гарсан зэрэг олон шалтгаан нөлөөлжээ.

Ард санхүүгийн нэгдэл болон түүний харьяа компаниудын сүүлийн 2 сарын хувьцааны ханш,  2021 оны арилжааны эхний өдрийн ханшийг өнөөдрийн ханштай харьцуулан үзүүллээ.

Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн хувьцааны ханш 2021.01.04 өдрөөс хойш 302% өссөн байна.

Ард Кредит ХК-ийн хувьцааны ханш 2021.01.04 өдрөөс хойш 69.7% өссөн байна.

Монгол шуудан ХК-ийн хувьцааны ханш 2021.01.04 өдрөөс хойш 10.6% өссөн байна.

Ард Даатгал ХК- ийн хувьцааны ханш 2021.01.04 өдрөөс хойш 92.2% өссөн байна.

Үндэсний хувьчлалын сангийн нэгж эрхийн ханш 2021.01.04 өдрөөс хойш 63.6% өссөн байна.


2021-02-22
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.