💹02-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌02-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 1,554,980,291.97 төгрөгийн үнийн дүн бүхий 5,637,723 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 22 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Ард кредит ББСБ” ХК (ADB+14.99%) болон “Сонсголон бармат” ХК (SSG +14.95%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол секюритиес” ХК (MSC -9.60%) болон “Бэрх Уул” ХК (BEU -8.40%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 357,914 ширхэг нэгж эрхийг нийт 62,036,345 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр багцын арилжаанд нийт 460,000 ширхэг үнэт цаас 644,000,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 2.09 хувиар өсөж, 29221.77 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,464,255,082,064.59 төгрөг боллоо.

2021-02-22
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.