📌ТҮМЭН ШУВУУТ ХУВЬЦААТ КОМПАНИ АШГИЙН 40%- ИЙГ НОГДОЛ АШИГТ ХУВААРИЛНА.


“Түмэн шувуут” ХК 2020 онд нийт 4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. 2021 оны 1-р сарын 27-ны өдөр компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдан 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 8 төгрөг буюу нийт 1.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь нийт цэвэр ашгийн 40 хувьтай тэнцэж байна.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны 5-р сарын 12-ны өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Түмэн шувуут ХК 2019 оны ногдол ашигт цэвэр ашгийн 30% буюу 969,0 сая төгрөг /нэгж хувьцаанд ногдох 4,8 төгрөг/-ийг хувьцаа эзэмшигчдэдээ олгож байсан байна


2021-02-18
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.