📌ТОП 20 ИНДЕКС 2021 ОН ГАРСНААС ХОЙШ ДӨЧИН ЗУРГААН ХУВИАР ӨСӨӨД БАЙНА.


Монголын хөрөнгийн биржийн ТОП 20 индекс 2020 оны дунд үед цар тахлын улмаас уналтад орж 15’914 хүрч байсан. Өнөөдөр 2021.02.18-нд  ТОП 20 индекс 27’992 хүрээд байна. Энэхүү өсөлтөд Монгол банкны бодлогын хүү буурснаар хөрөнгийн зах зээлд оролцох оролцогчдын тоо идэвхтэй нэмэгдсэн, хувьцаат компаниудын 2020 оны санхүү болон үйл ажиллагааны тайлангаа танилцуулж эхэлсэн зэрэг нь нөлөө үзүүлсэн.  Уг өсөлтөд I ангиллын  Мандал даатгал, АПУ, Ард даатгал, Түмэн шувуут, II ангиллын  Ард санхүүгийн нэгдэл, Ард кредит, Улсын их дэлгүүр зэрэг компаниуд голлох нөлөө үзүүлжээ.

ТОП 20 индексийн түүхэн үзүүлэлтийг харвал 2017 оны 12 сард 24’520 хүрч байсан ба уг өсөлтөд ТОП 20 индексийг бүрдүүлдэг Таван толгой ХК-н хувьцааны ханшийн өсөлт чухал нөлөө үзүүлж байжээ. Харин 2016 оны 5 сард хамгийн доод хэмжээ 10’485  хүрч байсан байна.


2021-02-18
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.