📌МАНДАЛ ДААТГАЛ ХК 1.87 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА.


Мандал даатгал 2020 оны санхүүгийн тайлангаа танилцуулаад байгаа бөгөөд 2020 онд 4.58 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. 2021 оны 2-р сарын 18-ны өдөр компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдан  нэгж хувьцаанд 3 төгрөг буюу нийт 1,872,904,800 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны 6 сарын 30-ны өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах шийдвэр гаргалаа.


2021-02-18
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.