2021.02.16 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌02-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 665,708,260.35 төгрөгийн үнийн дүн бүхий 2,733,260 ширхэг хувьцаа арилжигдсанаас 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Ард санхүүгийн нэгдэл” ХК (AARD+14.98%) болон “Сонсголон бармат” ХК (SSG +14.97%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ремикон” ХК (RMC -8.76%) болон “Материалимпекс” ХК (MIE -5.08%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 106,381 ширхэг нэгж эрхийг нийт 12,605,932 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 295 ширхэг үнэт цаасыг 29,500,000 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 4.57 хувиар өсөж, 24746.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,165,068,329,046.25 төгрөг боллоо.

2021-02-16
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.