2021.02.03 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌02-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 826,960,232.52 төгрөгийн үнийн дүн бүхий 6,450,007 ширхэг хувьцаа арилжигдсанаас 25 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Монгол шилтгээн” ХК (MSH +15.00%) болон “Бэрх Уул” ХК (BEU +15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Мерекс” ХК (MRX -11.60%) болон “Талх чихэр” ХК (TCK -3.23%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 24,751 ширхэг нэгж эрхийг нийт 2,701,691 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр Хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаас 8,080,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.18 хувиар өсөж, 21760.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,052,152,589,348.21 төгрөг боллоо.

2021-02-03
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.