2021.01.28 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌01-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 687,773,662.45 төгрөгийн үнийн дүн бүхий 761,686 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Тандэм инвэст” ХК (VIK +11.76%) болон “Шивээ овоо” ХК (SHV +8.94%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Баянгол зочид буудал” ХК (BNG -8.99%) болон “Оллоо” ХК (OLL -8.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 48,042 ширхэг нэгж эрхийг нийт 5,232,583 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.66 хувиар буурч, 21353.77 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,986,959,185,382.26 төгрөг боллоо.

2021-01-28
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.