“MICROSOFT” КОМПАНИЙН БОРЛУУЛАЛТ САНХҮҮГИЙН ЖИЛИЙН II УЛИРАЛД 17 ХУВИАР ӨСЛӨӨ


“Microsoft” компанийн борлуулалт санхүүгийн жилийн II улиралд 17 хувиар өсжээ. Тус компанийн клауд үйлчилгээний бизнес “Azure”-ийн эрэлт эрс нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөлсөн байна.

Хүмүүс зайнаас ажиллах болсноор үүлэн тооцооллын үйлчилгээний хэрэглээ өнгөрсөн нэг жилд эрс нэмэгдээд байгаа аж. 12 дугаар сард эцэслэсэн улиралд “Microsoft”-ийн орлого 43.1 тэрбум ам.доллар болоод байна. Тус компанийн орлого сүүлийн 14 улирал дараалан 10 гаруй хувиар өсөөд байгаа ажээ.

“Microsoft” санхүүгийн тайлангийн танилцуулсны дараа хувьцааных нь ханш 4.7 хувиар өслөө.

Та гадаад арилжаанд оролцох бол 7731-0262 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай

Эх сурвалж: BloombergTV

 

 


2021-01-27
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.