2021.01.25 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌01-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 206,829,469 төгрөгийн үнийн дүн бүхий 814,274 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Булган ундрага” ХК (BUN +14.98%) болон “Багануур” ХК (BAN +9.80%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Гермес центр” ХК (HRM -5.97%) болон “Түмэн шувуут” ХК (TUM -3.08%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 43,266 ширхэг нэгж эрхийг нийт 4,731,084 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 100 ширхэг үнэт цаас 10,200,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.44 хувиар өсөж, 21409.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,983,308,720,518.92 төгрөг боллоо.

2021-01-25
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.