2021.01.18 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 846,208,314.25 төгрөгийн үнийн дүн бүхий 5,404,095 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

💹Үүнээс “Булган ундрага” ХК (BUN +14.99%) болон “Ард санхүүгийн нэгдэл” ХК (AARD +14.82%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Нэхээсгүй эдлэл” ХК (NXE -6.06%) болон “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК (ERDN -5.56%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 74,039 ширхэг нэгж эрхийг нийт 7,969,220 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 10 ширхэг үнэт цаас 1,000,200 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 2.22 хувиар өсөж, 19513.9 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,970,857,951,382.84 төгрөг боллоо.


2021-01-18
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.