ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ СҮҮЛИЙН 10 САРЫН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭЭД БАЙНА


АНУ-д эдийн засгийг дэмжих нэмэлт төсөв батлах магадлалтай болоод байгаа нь түлшний эрэлтийн төлөвт эергээр нөлөөлж, газрын тосны үнэ сүүлийн 10 сарын дээд түвшинд хүрлээ.

Нэмэлт төсвийн хүрээнд дэлхийн хамгийн том эдийн засагтай улс иргэддээ тэтгэмж олгосноор аялал жуулчлал идэвхжиж, түлшний эрэлт өснө гэж шинжээчид тооцоолж байгаа юм. Түүнчлэн ам.долларын ханш суларч байгаа нь түүхий эдийн үнэд дэмжлэг болж байна.

Баасан гарагийн өглөөний байдлаар брент төрлийн газрын тосны үнэ 0.05 хувиар буурч, баррель нь 56.39 ам.доллар байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 53.64 ам.доллар болж, 0.13 хувиар өссөн байна.

Эх сурвалж: Bloomberg TV


2021-01-15
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.