2021.01.14 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌01-Р САРЫН 14-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 88,216,432.18 төгрөгийн үнийн дүн бүхий 506,427 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Булган ундрага” ХК (BUN +14.97%) болон “Хөх ган” ХК (HGN +4.84%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Оллоо” ХК (OLL -13.79%) болон “Монгол Базальт” ХК (MBW -7.05%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 13,835 ширхэг нэгж эрхийг нийт 1,480,145 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр багцын арилжаанд нийт 35,800 ширхэг үнэт цаас 36,695,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.8 хувиар буурч, 19062.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,986,650,598,826.04 төгрөг боллоо.

2021-01-14
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.