2021.01.12 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌01-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 357,807,419.87 төгрөгийн үнийн дүн бүхий 1,544,041 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Техник импорт” ХК (TEX +14.99%) болон “Жуулчин говь” ХК (JGV +14.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол шуудан” ХК (MNP -10.35%) болон “Мик холдинг” ХК (MIK -9.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 34,808 ширхэг нэгж эрхийг нийт 3,765,636төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр багцын арилжаанд нийт 786,260 ширхэг үнэт цаас 786,260,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.92 хувиар өсөж, 19293.84 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,014,518,504,221.76 төгрөг боллоо.

2021-01-12
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.