2021.01.11 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌01-Р САРЫН 11-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 50,132,755.37 төгрөгийн үнийн дүн бүхий 258,799 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Монгол алт” ХК (ERS +14.46%) болон “Багануур” ХК (BAN +3.85%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Нэхээсгүй эдлэл” ХК (NXE -5.71%) болон “УБ-БҮК” ХК (BUK -4.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 132,942 ширхэг нэгж эрхийг нийт 14,406,481төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр багцын арилжаанд нийт 11,500,000 ширхэг үнэт цаас 1,404,150,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.1 хувиар өсөж, 19117.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,024,769,036,503.70 төгрөг боллоо.

2021-01-11
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.