2021 ОНЫ ЭХНИЙ ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦСОН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИД ТЭРГҮҮЛЛЭЭ


“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,162,821,317.98 төгрөгийн арилжаа хийсэн байна.

  1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 52 компанийн 4,776,314 ширхэг хувьцаа 1,158,237,257.97 төгрөгөөр арилжаалагдсан  байна.

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг  Үнийн дүн
1 SHG ШАРЫН ГОЛ 1,020,770 737,520,171
2 ADB АРД КРЕДИТ ББСБ ХК 1,974,808 155,922,220
3 APU АПУ 80,865 48,243,293
4 GOV ГОВЬ 245,638 48,074,911
5 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 13,234 22,267,239

 Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн
1 ARD Ард капитал групп ХХК 3,104,165 907,540,345
2 BDSC БиДиСек ХК 2,161,445 841,851,784
3 MNET Ард секюритиз ХХК 2,392,940 251,107,451
4 STIN Стандарт инвестмент ХХК 368,186 79,727,940
5 TDB Ти Ди Би Капитал ХХК 656,381 65,554,216

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

“ЛэндМН ББСБ” ХК нь өнгөрсөн 7 хоногт олон нийтээс хувьцаа худалдан аваагүй бөгөөд 2020 оны 12-р сарын 24-ний өдрөөс 2021 оны 1-р сарын 8-ны өдрийн хүртлэх хугацаанд нийт 23,856,526 ширхэг энгийн хувьцааг худалдан авч халаасласан байна.

  2. КОМПАНИЙН БОНДЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА:

2021 оны 01 дүнгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 45 ширхэг компанийн бондыг нийт 4,584,060.00 төгрөгөөр арилжаалсан байна.

  3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 112,647 ширхэг нэгж эрхийг нийт 12,230,895.85 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,028,869,555,571.79 төгрөг болсон бол  ТОП-20 индекс 19098.28  нэгж болж өмнөх долоо хоногоос 0.97 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: Хөрөнгийн бирж


2021-01-11
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.