2021.01.07 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌01-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 808,610,503.04 төгрөгийн үнийн дүн бүхий 1,657,359 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Монгол алт” ХК (ERS +14.95%) болон “Хай би ойл” ХК (HBO +9.05%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Глобал монголиа холдингс” ХК (HML -15.00%) болон “Шарын гол” ХК (SHG -15.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 15,963 ширхэг нэгж эрхийг нийт 1,718,713 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.2 хувиар өсөж, 19063.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,010,269,983,540.92 төгрөг боллоо.

2021-01-07
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.