“Kincora Copper” Ltd Монголд алтны өндөр агуулга илрүүлсний дараа хувьцааных нь ханш өсөв


“Kincora Copper” компани Монгол дахь “West Fox” хэтийн төлөв бүхий талбайд алтны шинэ эрдэсжилт илрүүлсэн талаар мэдээлсний дараах эхний өдөр Торонтогийн Хөрөнгийн биржид хувьцааных нь ханш 4.55 хувиар өссөн бол пүрэв гарагийн арилжаагаар есөн хувиар өслөө.

“Kincora Copper” компани “West Fox” хэтийн төлөв бүхий талбайн “Tourmaline Hills” хайгуулын талбайд алт, зэсийн агуулга ихтэй гурван хэсгийг олж тогтоосон байна. 39 сорьцоос тонн тутамдаа 8.8 грамм алтны дундаж агуулга илрүүлжээ. Мөн тонн тутамдаа 118 грамм алт, 0.33 хувийн зэсийн агуулгатай илэрц, тонн тутамдаа 34 грамм алт, 0.86 хувийн зэсийн агуулга бүхий илэрц илрүүлсэн гэсэн байна. Цаашид хайгуулаа улам идэвхжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн “Хүрэл үнэг” төслийн талбайн хайгуул ч ахицтай байгаа юм байна.

“Kincora Copper”-ийн хувьд 2020 онд Австрали дахь алт, зэсийн хайгуулдаа ихээхэн төвлөрч байсан юм. Ийнхүү Монгол дахь хайгуулын дүн нь өөдрөг гарч эхэллээ.

Эх сурвалж: Gogo news


2021-01-04
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.