2020 ОНЫ СҮҮЛИЙН ӨДӨР 31-НИЙ БАЙДЛААР 26 ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ӨСЧЭЭ


2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 301,677,916.64 төгрөгийн үнийн дүн бүхий 4,685,642 ширхэг хувьцааг арилжжээ.

26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс:

  • “Монгол алт” ХК (ERS +14.99%)
  • “Монгол шуудан” ХК (MNP +8.46%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байжээ.

Харин “АПУ” ХК (APU -1.86%) болон “Ард санхүүгийн нэгдэл” ХК (AARD -1.46%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 115,109 ширхэг нэгж эрхийг нийт 12,430,741 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.56 хувиар өсөж, 19285.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2011 оны 3-р сарын 7-ны өдрөөс хойших түүхэн дээд хэмжээнд хүрч 3,026,589,356,080.82 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


2021-01-04
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.