2020.12.31 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌12-Р САРЫН 31-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 301,677,916.64 төгрөгийн үнийн дүн бүхий 4,685,642 ширхэг хувьцаа арилжигдсанаас 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Монгол алт” ХК (ERS +14.99%) болон “Монгол шуудан” ХК (MNP +8.46%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “АПУ” ХК (APU -1.86%) болон “Ард санхүүгийн нэгдэл” ХК (AARD -1.46%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 115,109 ширхэг нэгж эрхийг нийт 12,430,741 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.56 хувиар өсөж, 19285.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2011 оны 3-р сарын 7-ны өдрөөс хойших түүхэн дээд хэмжээнд хүрч 3,026,589,356,080.82 төгрөг боллоо.

2020-12-31
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.