АЛТНЫ ҮНЭ СҮҮЛИЙН 50 ХОНОГИЙН ДЭЭД ТҮВШИНД ОЙРТОВ


Аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл алтны спот ханш нэг хүрэхгүй хувиар өсөж, 1886 орчим ам.доллар болоод байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессын баталсан цар тахлын үед эдийн засгаа дэмжих 900 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий төсвийн хуулийн төсөлд гарын үсэг зурсан юм. Улмаар ам.долларын ханш суларч, алтны үнэ сүүлийн долоон долоо хоногийн дээд түвшинд хүрэхэд ойртоод байна. “COVID-19”-ийн эсрэг вакцины нийлүүлэлт эхэлснээр буураад байсан алтны үнэ ийнхүү долоодугаар сараас хойш анх удаа сарын дүнгээр өсөлттэй байх төлөвтэй болоод байна.

2020 оныг бүхэлд нь авч үзвэл ам.долларын ханш тогтмол суларч, эдийн засгийг дэмжих төсөв мөнгөний бодлого хэрэгжсэн нь алтны үнэд дэмжлэг болсон байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg TV


2020-12-28
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.